Ж.Батзандан Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн хүлээн авч уулзав

2015 оны 1 сарын 07

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2015.01.07/ Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жим Андерсоныг хүлээн авч уулзав.

Жим Андерсон уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүнийг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийллээ. Мөн Дэлхийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлэхэд бэлэн болоод буй эрүүл мэндийн мэдээллийн суурь баазыг бий болгож, мэдээллийн хэрэглээ, нэгдмэл байдлыг сайжруулах зорилготой "Цахим эрүүл мэнд төсөл", хүртээмж, ил тод байдал болон үр ашгийг сайжруулах үүднээс төрийн үйлчилгээнд мэдээлэл, харилцаа холбооны технологийг нэвтрүүлэх "Ухаалаг засаг төсөл", бага боловсролын чанарыг сайжруулах “Боловсролын чанарын шинэчлэл” зэрэг төслүүдийг танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Дэлхийн банкнаас хэрэгжүүлдэг олон төсөл хөтөлбөр дундаас боловсролын салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд сэтгэл хангалуун байдгаа илэрхийллээ. Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан болон Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жим Андерсон нар Дэлхийн банкнаас цаашид Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар харилцан ярилцаж, санал солилцов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15270
0 эможи
keyboard_arrow_up