НББСШУБХ хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв

2015 оны 1 сарын 06

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2015.01.06/ хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн /Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат 2014.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, утаат тамхи татах цэгийг тодорхойлж, байгуулах тухай/ эцсийн хэлэлцүүлгийг хийв. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын гишүүдийн олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг хуулийн төслийн холбогдох хэсэг, заалтад нэмж тусгасан байна.

 Мөн хуралдаанаар Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Тус байнгын хороонд харьяалагддаг Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах саналыг Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгээс ирүүлсэн байна. Ингэснээр Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Д.Сумьяабазар, А.Тлейхан, Д.Хаянхярваа нарыг нэмж оруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, байнгын хорооны саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтлоо. Түүнчлэн дэд хорооны бүрэлдэхүүнээс Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Г.Уянга, Л.Гантөмөр нарыг чөлөөлөх саналыг гишүүд дэмжсэн юм.

 Түүнчлэн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2014.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн ч Ажлын хэсэг хуралдаж амжаагүй тул ирэх долоо хоногт хэлэлцэхээр хойшлуулав. Тус байнгын хорооны дарга Д.Батцогт чөлөөтэй байгаа тул байнгын хорооны өнөөдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей даргалан явууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15181
0 эможи
keyboard_arrow_up