Ё.Отгонбаярыг Хүний эрхийн дэд хорооны даргаар дэмжив
![](https://websites.mn/arslan/assets/images/20150106/zaluu_54ab8ada8db97_1.jpg)
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний эрхийн дэд хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. Байнгын хороодын дарга нар шинээр томилогдсны дараагаар УИХ-ын дэд хороодын дарга нарыг томилох асуудал яригдаж байгаа юм. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрхийн дэд хорооны даргын асуудлыг хэлэлцэхэд Ардын намын бүлгээс УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг дэвшүүллээ. Харин УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг дэвшүүлсэн юм. Байнгын хорооны гишүүдийн олонхи нь УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг дэд хорооны даргад дэмжлээ.
Мөн байнгын хорооны хуралдаанаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Гишүүдийн олонхи эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхийг дэмжсэн юм.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)