УИХ-ын гишүүн А.Тлейханд эрчим хүчний салбарын хамт олон хүндэтгэл үзүүллээ

2015 оны 1 сарын 06

Шинэ оны өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол хүртсэн УИХ-ын гишүүн А.Тлейханд эрчим хүчний салбарын хамт олон хүндэтгэл үзүүллээ.

Түүний ажил хөдөлмөрийн гараагаа анх эхлүүлсэн ДЦС-3 төрийн өмчит хувьцаат компанид болсон хүндэтгэлийн ёслолд тус үйлдвэрийн ажилчид,  инженер техникчид, эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын удирдлагууд  болон Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар, ЭХЯ-ны газар хэлтсийн дарга нар оролцлоо.

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, УИХ-ын гишүүн А.Тлейхан нь 1976 онд ДЦС-3-д зуухан цехэд ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, ээлжийн дарга, цехийн дарга, ерөнхий инженер, станцын дарга гээд удирдах албан тушаалд шат дараалан дэвшиж, улмаар салбарын удирдлагаар томилогдон ажиллаж, асар их туршлаг а хуримтлуулсан чадварлаг зохион байгуулагч болохыг энд цугласан хүмүүс ярьж байлаа.

УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллахдаа эрчим хүчний салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, зах зээлийн горимд үе шаттайгаар шилжүүлэх талаар хийж байгаа ажлыг нь өндөр үнэлж байгаагаа  Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар онцлон тэмдэглэв.

Түүний санаачлан боловсруулсан УИХ-ын 72 дугаар тогтоол нь эрчим хүчний салбарыг зах зээлийн горимд шилжүүлэхэд чухал түлхэц болж, шууд болон шууд бус замаар эрчим хүчний салбарт 400 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт болсныг ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар хэллээ.

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, УИХ-ын гишүүн А.Тлейхан “Хүн ажил хөдөлмөрт чин сэтгэлээсээ дуртай байвал амжилт бүтээл ямагт дагаж явдаг юм. Залхуурал бол ядуурал юм” гэж  залуучуудад хандаж хэллээ.

Хүндэтгэлийн ёслолын үеэр УИХ-ын гишүүн А.Тлейхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнагдсан зарим хүмүүст  шагналыг нь гардуулж баяр хүргэлээ.

Дараа нь УИХ-ын гишүүн А.Тлейхан ДЦС-3-д хийгдсэн 50МВт-ын өргөтгөлтэй танилцав.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15144
0 эможи
keyboard_arrow_up