УИХ дахь эмэгтэй гишүүд саналаа солилцжээ

2014 оны 4 сарын 15

УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийн урилгаар манай улсад айлчилж буй Македон Улсын парламентын гишүүн Таняа Томик болон Олон улсын бүгд найрамдахчуудын хүрээлэн, Европын аюулгүй байдал болон хамтын ажиллагааны байгууллагын ардчилсан институци, хүний эрхийн байгууллагын төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд УИХ-ын эмэгтэй гишүүд, тэдний зөвлөх, туслахуудад зориулан гурван өдрийн сургалт зохион байгуулж, өчигдөр  үдээс хойш өндөрлөлөө.

Эхний өдрийн сургалтаар Македон Улсын парламентын гишүүн Таняа Томик тус улсын парламентын эмэгтэй гишүүдийн бүлгийн үйл ажиллагааны туршлагаас танилцуулжээ. Сургалтад оролцогсод хатагтай Таняа Томикийн танилцуулсан харьцуулсан кейс судалгаагаар зөвшилцөл бий болгох, бүтээмжийг дээшлүүлэх арга замууд болон тулгарсан саад бэрхшээлийг даван туулах хамтын бодлогын зэрэгцээ парламент дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн бүтэц, зохион байгуулалтын талаарх Македоны парламентын туршлага дээр тулгуурлан ярилцаж, санал бодлоо хуваалцсан байна.

Харин өчигдрийн сургалтаар парламент дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн үйл ажиллагааны талаарх Европын аюулгүй байдал болон хамтын ажиллагааны байгууллагын сайн туршлага болон засаглалыг сайжруулахад эмэгтэйчүүдийн бүлэг, бүлгийн гишүүдийн оролцооны талаар лекц сонсож, саналаа солилцжээ.

Сургалт өнөөдөр үдээс хойш үргэлжилж, Олон улсын бүгд найрамдахчуудын хүрээлэнгийн дэргэдэх Эмэгтэйчүүдийн ардчиллын сүлжээний захирал, хатагтай Эрика Веберайт парламент дахь эмэгтэйчүүдийн бүлгийн үйл ажиллагааны бодлого, стратеги төлөвлөлтийн талаарх олон улсын туршлага, арга барилаас танилцуулав. Тэрээр хэлэхдээ, бид зорилгоо хэрхэн тодорхойлох, түүнийгээ хэрэгжүүлэх арга замаа хэрхэн төлөвлөх талаар гурван өдрийн турш хамтдаа санал бодлоо хуваалцаж, хэд хэдэн асуудал дээр тогтож ярилцлаа. Иймээс гол зорилт болгож тавьсан асуудлаа хариуцах тодорхой эзэнтэй болгож, түүнийгээ хэрэгжүүлэх тактикийн алхмаа тодорхойлон баг хамт олон, дэмжих бүлгүүдээ бүрдүүлж, стратеги төлөвлөлтөө боловсруулж ажиллах нь чухал гэдгийг зөвлөлөө.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1503
0 эможи
keyboard_arrow_up