Өнөөдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаан хойшиллоо
2014 оны 4 сарын 14
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ээлжит хуралдаан өнөөдөр хуваарийн дагуу хуралдаж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Гэсэн хэдий ч хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Ганбат уг хуралдааныг хойшлуулах горимын санал гаргаснаар хуралдаан хойшиллоо. Тэрбээр “УИХ-ын гишүүд Хууль зүйн сайдыг огцруулах тухай энэ асуудлыг сайн судалж амжаагүй байна. Мөн Хууль зүйн сайдын зүгээс ч тэр төдийлөн мэдээлэл өгөөгүй байгаа учраас энэ асуудлыг хойшлуулж өгнө үү” хэмээн горимын санал гаргасан. Үүнийг байнгын хорооны хуралдаан оролцсон гишүүд дэмжсэнээр Хууль зүйн байнгын хорооны ээлжит хуралдаан боллоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1477
0 эможи