Д.Нямсамбууг МҮОНТВ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томиллоо

2014 оны 12 сарын 26

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосон Буддын гүн ухаан судлаач, гавж Дэндэвийн Нямсамбууг МҮОНТВ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилов.Түүнийг УИХ-ын чуулганд Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар танилцуулсан юм.  Гавж Д.Нямсамбуу нь 1991-1995 онд Гандантэгчэнлин хийдийн Буддын гүн ухааны Дашчоймпэл дацанд Буддын цанид чойрын ном судалсан. 1995-2005 онд Энэтхэгийн Балдан Брэйвэн хийдэд суралцан паржин равжанба, зод равжанба цол хамгаалсан. 2006 онд Гандантэгчэнлин хийдэд Гавжийн дамжаа барьсан. 2007-2009 онд Английн Сандерланд хотын их сургуульд Буддын судлалаар сурсан. 2009 оноос эхлэн энэрэл, нигүүлсэл, ёс суртахуун, төвлөрлийн бясалгал зэрэг Бурхны шашны суурь агуулгуудыг олон нийтэд тайлбарлан таниулах чиглэлээр Гандантэгчэнлин хийд, “Жавзандамба хутагт” төвд ажиллаж байна. Д.Нямсамбуу нь Буддын шашны урсгалууд дахь гүн ухаан, сэтгэл судлал, бясалгалын техникийн ялгамжаа, Монголын нийгмийн ёс суртахуун, иргэдийн ёс зүйн төлөвшилд Буддын шашны үүрэг, Монголын Буддын шашны түүх, онцлог шинж чанарын талаар судалдаг эрхэм юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14718
0 эможи
keyboard_arrow_up