УИХ-ын дарга З.Энхболд Мьянмарын парламентын даргыг хүлээн авч уулзлаа

2014 оны 4 сарын 14

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны парламентын дарга бөгөөд Төлөөлөгчдийн танхимын дарга Тура У Швэ Манн тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын эхэнд Монгол, Мьянмар Улсын хооронд 1956 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Мьянмар Улсын парламентын дарга тэргүүтэй төлөөлөгчид анх удаа Монгол Улсад айлчилж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ. Мөн тэрбээр цааш нь хэлэхдээ, Мьянмарын Холбооны парламентын даргын энэхүү айлчлал нь хоёр орны хууль тогтоох байгууллага хооронд холбоо тогтоох, хамтын ажиллагааны эхлэлийг тавьж буй түүхэн ач холбогдолтой болохыг онцолж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг идэвхижүүлэх, ард түмний харилцан итгэлцэл, ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Харин Улсын Их Хурлын дарга хэлэхдээ, Монгол Улсаас Мьянмар Улсад хөрөнгө оруулах, худалдаа, үйлдвэрлэл болон эдийн засгийн бусад салбар дахь бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, хууль эрх зүйн чиглэлээр туршлага солилцох боломжтой. Мьянмар Улс нь байгалийн хийн экспортоор Азид тэргүүлэгч орон. Хятад болон бусад улсад хийг хэрхэн экспортолдог талаар танай улсын туршлагаас суралцмаар байна. Манай Улсад байгалийн хий олдоогүй байгаа. Гэхдээ бид нүүрснээс байгалийн хий гаргаад БНХАУ-д тусгай хоолойгоор импортлох юм. Бид энэ салбарт дөнгөж хөл тавих гэж байгаа учир та бүхний дэмжлэг чухал  гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1471
0 эможи
keyboard_arrow_up