Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах уу, үгүй юу?

2014 оны 4 сарын 14

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүлээд буй. Өнөөдөр уг асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэхтэй холбогдуулан нам, эвслийн бүлгүүд болон тогтоолын төсөл өргөн барьсан гишүүний байр суурийг сонслоо.

 

УИХ-ын гишүүн  О.Баасанхүү:

Би Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах үндэслэл, шалтгаан, баримтуудаа үдээс хойш хуралдах Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр дэлгэнэ. Би хэн нэгэн улстөрч, эсвэл хувь хүний захиалгаар ийм зүйл хийгээгүй. Бас өөрөө Хууль зүйн сайд болох гэсэндээ ч биш. Анх төрийн албан хаагчдын эмнэлэгтэй холбоотой асуудал үүсэхэд л түүнийг огцруулах асуудлыг хөндөхөөр төлөвлөж байсан ч биеийн байдал муу байсан тул хойшлогдсоор хаврын чуулгантай золгосон. Х.Тэмүүжин гэхээсээ илүү Хууль зүйн сайдынх нь хувьд хариуцлагын асуудлыг хөндөж байгаа юм.

 УИХ дахь ” Шударга ёс”  эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг:

Энэ асуудал дээр ойлголцолд хүрнэ гэж бодож байна. Бараг бүлгийн гишүүнээ дагана. Гэхдээ байнгын хорооны хуралдаанаар хэрхэн хэлэлцэгдэхээс шалтгаална. Өргөн барьсан үндэслэлүүдийг Х.Тэмүүжин сайд юу гэж харж байна. Төрийн өндөр албан тушаалтны эрх мэдлийн хэм хэмжээгээ хэтрүүлж үү гэдгийг Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Бид хамтарч Засгийн газар барьж байгаагийн хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэмжиж ажилласан. Одоо ажлын үр дүн ямар байгааг асуух цаг болсон.
 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудал дээр гишүүд өөр өөрсдийнхөө байр суурийг илэрхийлнэ. Яагаад гэвэл Хуульзүйн сайдын хууль эрх зүйн хүрээнд хийж байгаа үйл ажиллагаа Монгол Улсын эрх зүйн орчныг шинэчлэхэд нөлөөтэй. Энэ нь өөрөө АН-ын шинэчлэлийн бодлогод гол тулгуур үзүүлж байгаа. Тийм учраас АН-ын гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1470
0 эможи
keyboard_arrow_up