Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг хэлэлцэж байна

2014 оны 12 сарын 25

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. УИХ Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг 1995 оны 36 дугаар тогтоолоор баталж байсан. Энэ удаа шинэчлэн батлах шаардлагатай гэж Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас хуулийн төслийг боловсруулсан юм. Боловсролын хөгжлийн стратегидсургуулийн өмнөх боловсролыг хүүхдийг сургах, сургуульд бэлтгэх гэсэн зорилгоос илүүтэйгээр хүний хөгжлийн үндэс суурийг бий болгохыг зорьсон байна. Бага боловсролыг эх хэлний суурь чадамжийг эзэмших боломжийг бүрдүүлэн бүтээлч, өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжих насан туршийн боловсролын чухал үе гэж салбарын яамны зүгээс тодорхойлж байна.Өмнөх боловсролын систем шиг хүүхэд бүр математиктаа сайн байх ёстой гэдэг үзлийг өөрчилж, тухайн хүүхэд юуг хамгийн сайн хийж байна, юунд сонирхолтой байна гэдгийг нь харгалзаж байгаа юм. Боловсролын хөгжлийн стратегид мөн суурь боловсролыг амьдрах ухаан болон шинжлэх ухааны суурь мэдлэг, чадварыг эзэмшин бүтээлчээр бие даан суралцах чадвар бүхий иргэн төлөвших үе, мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах чадвар бүхий сурах арга барилтай монгол хүүхэд төлөвших үе, бүрэн дунд боловсролыг хүүхэд бүрийн сонирхол, хөгжлийн онцлогт нийцсэн, сонголттой уян хатан хөтөлбөрөөр мэргэжлийн суурь эзэмших үе гэж тодорхойлсон байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн А.Бакей ерөнхий боловсрол эзэмшүүлэх хугацааг ойр ойрхон өөрчлөхгүй, тогтвортой байлгах ёстой гэсэн юм. Харин УИХ-ын дарга З.Энхболд “Дээд боловсрол эмэгтэй хүн боловсрол эзэмшээгүй эрэгтэй хүнтэй гэрлэхгүй байгаа нь үнэн” гэлээ. УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн хувьд төрийн албан ёсны хэл, үндэстний цөөнхийн хэл хоёрын харилцан хамаарлыг зөв тодорхойлох хэрэгтэйг онцоллоо. Хуралдаан үргэлжилж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14648
0 эможи
keyboard_arrow_up