Хүүхэд харах үйлчилгээний тухай төслийг чуулганаар хэлэлцэнэ
Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүд өргөн бариад нэлээд хугацаа өнгөрсөн. Өнөөдөр НББСШУ-ны байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг нь хийлээ. Улсын хэмжээнд 2013 оны байдлаар 2-5 насны 247104 хүүхэд байгаагаас 61585 хүүхэд буюу дөрвөн хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна.Нийслэлийн хэмжээнд гэхэд 74900 хүүхэд байгаагаас 21400 нь цэцэрлэгт хамрагдаж чадалгүй, гэртээ байна.Хүүхдүүдгэртээ байх нь осол гэмтэлд өртөх эрсдэлтэй. Тодруулбал 2-4 насны хүүхдүүдийн 60.9 хувь нь гэртээ унаж, гэмтэх, түлэгдсэн тохиолдол байдаг. Хувиар тооцвол 12-24 сартай хүүхдүүдийн 48 хувь нь түлэгдэлт өвчинд илүү эрсдэлтэй байна. Түлэгдсэнхүүхдүүдийн 84.2 хувь нь гэртээ байхдаа түлэгдсэн судалгаа бий. Иймд хүүхдийг гэрт нь цоожлох бус хүүхдээ цэцэрлэгт өгч чадаагүй бол хүүхэд харах үйлчилгээг авахыг гишүүд санаачлаад байгаа юм. Хэрэв уг хууль батлагдвал цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 2-5 насны 52300 хүүхэд хамрагдах юм. Эдгээр хүүхдүүдийг бүгдийг нь хүүхэд харах үйлчилгээнд хамруулна гэж үзвэл ирэх онд 54.4 тэрбум төгрөг шаардагдах юм байна. Үүнээсулбаалаад 8798 иргэн байнгын ажлын байртай болох боломжтой гэдгийг хууль санаачлагчид хэлсэн. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүллээ.