Бүгд Найрамдах Турк Улсын бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2014 оны 12 сарын 24

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2014.12.24/ Евро Азийн орон нутгийн удирдлагын нийгэмлэгийн ерөнхийлөгч Хасан Жэнгис тэргүүтэй БНТУ-ын бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд төлөөлөгчдийг Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлсэн юм.

Евро Азийн орон нутгийн удирдлагын нийгэмлэгийн ерөнхийлөгч Хасан Жэнгис, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархаж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол болон Турк улс олон жилийн харилцаа, хамтын ажиллагаатай. БНТУ-ын зүгээс хоёр орны харилцааг олон талаар хөгжүүлж, бэхжүүлэх тал дээр чухалчлан ханддаг. Энэ хүрээнд цаашдаа хоёр орны харилцааг хөгжүүлэх олон гэрээ, протоколыг байгуулах бөгөөд үүнд Улсын Их Хурлын зүгээс дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж байна гэв.

Уулзалтад оролцогчид эдийн засаг, нийгэм, соёлын салбарт хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан ярилцаж, санал солилцлоо. Энэхүү уулзалтанд Истанбул дахь Ерөнхий Консул Э.Мөнх-Очир болон болон албаны бусад хүмүүс байлцав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14582
0 эможи
keyboard_arrow_up