О.Баасанхүү Х.Тэмүүжинтэй холбоотой нотлох баримт харуулна гэв
2014 оны 4 сарын 14
Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг өргөн барисан УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордны ” Г” танхимд мэдээлэл хийлээ. Тэрээр өнөөдөр болох Хууль зүйн байнгын хорооны 14.00 цагаас эхлэх хуралд Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай буюу Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх тухай асуудалтай холбоотой нотлох баримтыг харуулна гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1447
0 эможи