Ё.Отгонбаяр: Хэмнэлтийг учиртай хийх ёстой

2014 оны 12 сарын 19

Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийлээ. Түүний хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр "Өнөөдөр хямрал болж байна гэж та хэлж байна. Үүнийгээ нэг жилийн өмнө хэлэх байсан юм. Гэхдээ хожимдсон ч гэсэн бодит байдлаа ухаарсанд баяр хүргэе. Та цаашид хэд, хэдэн зүйлийг анхаарч ажилламаар байна. Хэмнэлтийг хийхдээ учиртай хийгээрэй. Төрийн их найрал хөгжмөө цомхотгов. Малын хөлийн татварыг зөвхөн төсөв хэмнэх гэж битгий хар. Оюутны 70 мянгыг дүнгээр нь өгье гэнэ. Үүнийгээ бас бодолтойгоор зохион байгуулаарай. Үүний цаана дүнгээр хөөцөлдөгч нэг хэсэг гарч ирнэ. Мөн түүнийг дагасан хахууль, авлигал бий болох вий дээ. Та хэлж байгаа тоогоо нэгтгэмээр байна. Худал тоонуудыг хэлж байна. Статистикийн газар ч мөн буруу тоог гаргадаг. Энэ байдлаа цэгцлээч" гэв.

Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Бизнесээ дэмжих, эдийн засгаа тэлэх талаар тусад нь ярилцана. Тоонуудаа нэг болгоё гэдэгтэй санал нэг байна" гэсэн хариултыг өгөв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14346
0 эможи
keyboard_arrow_up