Өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2014 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 12 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
09.00 цагаас:
1.Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2014.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, 500 метрийн дотор гэснийг 250 метрийн дотор гэж өөрчлөх тухай, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/;
2.Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг чөлөөлөх, томилох тухай асуудал:
-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.ГАРАМГАЙБААТАР танилцуулна.
3.Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлт:
-Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 07 дугаар дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.НАРАНЧИМЭГ танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:
-Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.
5.Номын сангийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:
-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ё.ОТГОНБАЯР танилцуулна.
6. “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.
7.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.
8.“Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” /Засгийн газар 2014.05.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, Гацууртын ордын тухай, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Уул, уурхайн сайд Р.ЖИГЖИД танилцуулна;
-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНХУЯГ танилцуулна.
9.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна;
-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЗОРИГТ танилцуулна.
10.“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 12 гишүүн 2014.12.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.БЯМБАЦОГТ танилцуулна;
-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүнЖ.БАТСУУРЬ танилцуулна.
14.00 цагаас:
Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл.