“Монголын нэг өдөр-2014” сандалтай суулт өнөөдөр эхэлнэ

2014 оны 4 сарын 14

УИХ-ын гишүүн  Г.Уянга өнөөдөр болон маргааш Чингисийн талбайд сандалтай суулт зохион байгуулна. Тус суултын нэр нь “Монголын нэг өдөр-2014” бөгөөд Г.Уянга гишүүн үүнийгээ амьдрал таниулах ардын цуглаан хэмээн нэрлэжээ. Уг цуглаанд амьдралд нь асуудалтай байгаа, түүнийгээ олон нийт, эрх баригчдад хүргэж мэдүүлэх шаардлагатай гэж үзэж буй иргэн бүхэн оролцож болох боломжтой юм байна.
Жагсаалд иргэний нийгмийн байгууллагууд, хөдөлгөөнүүд хамтарч оролцохоор болжээ. Мөн "Гал үндэстэн" холбоо, Гамшгийн эсрэг үндэсний төв, "Урангүй Монгол" хөдөлгөөн, Шинэ эрин үе клуб, "Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн", "Ногоон цөм" ТББ, "Монгол Улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе" хөдөлгөөн, "Нэгдмэл Монгол" ТББ-ууд түүний зохион байгуулж буй жагсаалд нэгдэж жагсаал хамтран зохион байгуулахаар болсон байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1427
0 эможи
keyboard_arrow_up