УИХ-ын эмэгтэй гишүүд номын дуу сонсов

2014 оны 4 сарын 14

УИХ-ын эмэгтэй гишүүд, Македон Улсын парламентын гишүүн Таня Томич болон Европын холбооны аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагын ардчилсан институци, хүний эрхийн байгууллагын төлөөлөгчдийн хамтарсан сургалт Төрийн ордонд боллоо. Сургалтыг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нээн үг хэлсэн юм.

 

Тэрбээр, УИХ дахь эмэгтэй гишүүдтэй туршлагаа хуваалцахаар ирсэн зочдод талархаж байгаагаа илэрхийллээ. Мөн УИХ дахь эмэгтэй гишүүдийн тоо 1990 оноос хойш тун цөөн байсан гээд өмнөх парламент гурван эмэгтэй гишүүнтэй байсныг тэмдэглэсэн.

УИХ дахь эмэгтэй гишүүдийн квотыг 20 хувь болгон хуульчилсны дүнд 2012 оны сонгуулиар 11 эмэгтэй сонгогдсон хэмээгээд хэдий гурван өөр намын төлөөлөл ч гэлээ эмэгтэй гишүүд бүлэг байгуулан хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, эхчүүд, эрүүл мэнд, боловсролын асуудалд анхаарлаа хандуулан ажиллах болсон хэмээн онцолсон юм. Энэ удаагийн сургалт парламент дахь эмэгтэйчүүдийн тоог, тэдний парламент дахь үүрэг, оролцоог нэмэгдүүлэхэд том түлхэц болно гэж найдаж байгаагаа илэрхийллээ.

Өнөөдрийн сургалтаар Македон Улсын парламентын эмэгтэй гишүүдийн бүлгийн туршлагыг сургалтад оролцогчид хуваалцсан юм. Тус улсын парламентын гишүүн Таня Томич харьцуулсан кейс судалгааг танилцуулсан. Зөвшилцөл хэрхэн бий болгох, бүлгийн бүтэц зохион байгуулалт, бүтээмжийг дээшлүүлэх, тулгарсан саад бэрхшээлийг даван туулах хамтын бодлогын талаар Македоны парламентын туршлага дээр тулгуурлан гишүүд ярилцсан юм. Сургалтад УИХ-ын эмэгтэй гишүүдээс гадна тэдний туслах, зөвлөхүүд мөн оролцож байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1417
0 эможи
keyboard_arrow_up