Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана

2014 оны 4 сарын 14

Өнөөдөр уламжлал ёсоор УИХ дахь намын бүлгүүд хуралдана. УИХ дахь Ардчилсан намын бүлэг А танхимд 10.00 цагаас хуралдах бол МАН-ын бүлэг B танхимд хуралдана. Мөн УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг дээрх цагт хуралдах юм.

 

Бүлгүүдээр ирэх долоо хоногт УИХ, Байнгын хороогоор хэлэлцэх асуудлуудын талаар хэлэлцэнэ. Тэр дундаа ирэх долоо хоногийн пүрэв гаригт чуулганы хуралдаанаар хэлэлцэх "Давхар дээл"-ийг дан болгох хуулийн төслийн талаар илүү дэлгэрэнгүй ярилцах юм.

.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1415
0 эможи
keyboard_arrow_up