УИХ-ын гишүүн Д.Батцогт Европын Холбооны олон улсын зөвлөхийг хүлээн авч уулзав

2014 оны 12 сарын 16

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өнөөдөр /2014.12.06/ Европын холбооны олон улсын зөвлөх Мел Каусэнтай уулзав.

Ноён Мел Каусэн уулзалтын эхэнд цаг гарган уулзаж буй УИХ-ын гишүүн Д.Батцогтод талархаж буйгаа илэрхийллээ. Европын холбооноос Монгол Улсад олон төсөл амжилттай хэрэгжүүлсэн. Тэдгээрийн нэг болох Мэргэжлийн боловсролыг дэмжих төслийн эхний шат энэ онд амжилттай дуусч байгаа бөгөөд хоёрдугаар шат нь эхлэхээр болсон. Цаашид энэ мэт олон төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагийн нэг нь Европын холбооны буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Монголд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, Төрөөс хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлэх болсныг дуулгав. Тэрээр дээрх төслийн боловсруулалтыг хийхээр Монгол Улсад ажиллаж байгаагаа танилцуулсан юм.

УИХ-ын гишүүн Д.Батцогт “Монгол Улсын Засгийн газар хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр ахиц гаргах, ажлын байрыг нэмэгдүүлэх үүднээс Хөдөлмөрийн яам байгуулаад ажиллаж байна. Тус яамнаас ойрын хугацаанд Төрөөс хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогын батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барих юм. 2025 он хүртэл гурван үе шаттай хэрэгжих энэ бодлогыг тодорхойлсноор хүн ам цөөн, хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдалтай байгаа үед үндэсний болон эдийн засгийн салбар бүс, орон нутгийн хөгжлөөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нөөцийг зохистой ашиглах нөхцөл бүрдэнэ. Үүний үр дүнд хөдөлмөрийн зах зээл дахь тэгш бус байдлыг өөрчилж, бүтээмж, дундаж цалингийн зохистой харьцааг бий болгох юм” хэмээн танилцуулав. Түүнчлэн Европын холбооноос хэрэгжүүлэх дээрх төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо дэмжиж буйгаа илэрхийлэн, хамтран ажиллахаа мэдэгдлээ.

Европын холбооны буцалтгүй тусламжаар санхүүжүүлэх энэ төсөл 2015-2020 он хүртэл үргэлжилэх юм. Энэ хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн талаарх хууль эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийх, хөдөлмөрийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүд, төрийн албан хаагчдын чадавхийг сайжруулах зэрэг олон ажлыг хийх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14064
0 эможи
keyboard_arrow_up