УИХ-ын гишүүд Азийн аварга Г.Оюуныг хүлээн авч уулзлаа

2014 оны 12 сарын 12

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нар өнөөдөр /2014.12.12/ Азийн Паралимпийн аварга Г.Оюуныг хүлээн авч уулзлаа.

 Г.Оюун нь БНСУ-ын Инчеон хотноо болсон Азийн Паралимпийн наадмын жудо бөхийн төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцож, 57 кг-ийн жинд алтан медаль хүртсэн юм. Олон улсын нэр хүндтэй наадамд гаргасан энэ амжилтыг нь үнэлж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа болон Баянгол дүүргийн удирдлагууд тамирчин Г.Оюуныг хүлээн авч уулзан, өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулсан юм.

  Тус арга хэмжээнд Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, тус дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Гомбосүрэн болон албаны бусад хүмүүс байлцлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13878
0 эможи
keyboard_arrow_up