Өнөөдрийн чуулганаар Улсын төсвийн талаар Хэн, Юу хэлэв?
Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.12.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/ хэлэлцүүлэг хийлээ. Харин хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ танилцуулсан юм. 2014 оны төсвийн хэлэлцүүлэг нэлээд маргаантай болсон бөгөөд тус хэлэлцүүлэгтэй холбоотой хэнь юу хэлснийг танд хүргэж байна.
Ч.Сайханбилэг: Хэмнэлтийн горимд шилжин ажиллаж байна
Монгол улсын төсвийн тодотголыг боловсруулсна. Монгол улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 2014 оны 11 сарын байдлаар зургаан их наяд 623,4 тэрбум төгрөгөөр төлөвлөгдснөөс таван их наяд 708,3 тэрбум төгрөгийн буюу 86,2 хувийн, улсын төсвийн зарлага дөрвөн их наяд 737,6 тэрбум төгрөг төлөвлөгдсөнөөс дөрвөн их наяд 119 тэрбум буюу 86,9 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. 2014 оны тавдугаар сарын 8-ны өдрийн Эдийн засгийг эрчимжилтийг нэмэгдүүлэх зарим аргыг хэрэгжүүлэх тухай 34-р тогтоол Засгийн газрын тогтоол, Засгийн газрын 2014 оны тавдугаар сарын 10-ны өдрийн тогтоол хэмнэлт зэрэг зарим арга хэмжээний дагуу бүх шатны төсвийн байгууллагын төсвийг хэмнэх, шинээр орон тоо нэмэхгүй, чиг үүргийн давхардлыг арилгах, үр ашиггүй зардлыг хэмнэх, улмаар зарим нэгэн ашиггүй зардлыг тодорхой хувиар бууруулах хэмнэлтийн горимд шилжин ажиллаж байна. Цалин хөлс, нийгмийн даатгал, халамж, эм, хоол зэрэг байгууллагын хэвийн үйл ажиллагааг явуулахад чиглэсэн зардлуудыг цаг тухайд нь бүрэн олгож байна. бусад төрлийн зардлуудыг мөнгөн хөрөнгийн зарчмын хүрээнд хэсэгчилэн олгох зарчмыг баримталж байна. Орон нутгийн төсвийн зарцуулалт одоогоор нэг их наяд 775,4 тэрбум төгрөгт хүрч төлөвлөгдсөн зардлын 81,6 хувийн гүйцэтгэлтэй байна. Орон нутгаас улсын төсөвт 51,9 тэрбум төгрөгийг бүрдүүлээд байна. Орон нутгаас улсын төсөвт эхний 11 сард олохоор төлөвлөж байсан 816,2 тэрбум төгрөгийн тусгай зориулалтын шилжүүлэг 133,4 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг бүрэн олгоод байна. Хүний хөгжил сангийн 268,6 тэрбум төгрөг хүрч төлөвлөгдсөн нийт зардлын 98,3 гүйцэтгэлтэй байна. Тус сангаас хүүхдэд олгож байгаа бэлэн мөнгөний санхүүжилтээр 220 тэрбум төгрөгийг олгоод байна. Нийгмийн даатгалын сангийн төлөвлөгдсөн зардал 100,3 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус сангаас улсын эмнэлгүүдэд 113,7 тэрбум төгрөгийн татаас олгожээ. 2014 оны 11-р сарын байдаар Монгол улсын нийт төсвийн урсгал тэнцэл 755 тэрбум төгрөгийн ашигтай нийт тэнцэл 440,5 тэрбум төгрөгийн алдагдалтай улсын төсвийн урсгал тэнцэл 48,2 тэрбум төгрөгийн ашигтай нийт тэнцэл 582,1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.
Төсвийн тодотголыг хэлэлцэж өгөхийг хүсье.
Асуулт: Ц.Даваасүрэн: Энэ утаанд бид нар гараа өргөөд бууж өгч байгаа юм уу?
Хэлэлцүүлгийн явцад оны төсөвт гол гол үзүүлэлтийг ярьмаар байна. Ялангуяа шинэ Засгийн газар бүрдсэн учраас. Жишээ нь эдийн засгийн гол үзүүлэлтийг харахад Дотоодын нийт бүтээгдэхүүн зэрэгцүүлсэн үнээр долоон хувиар өссөн байна. Экспорт мөн үеийнхээс 32 хувиар буюу нэг тэрбум доллараар өссөн байна. Тэгсэн хэрнээ яагаад хямраад байна. Оюутолгой мөнгө орж ирэхгүй байна уу. Арьс ширний үйлдвэрийн 13 тэрбум төгрөгийг хассан байна. Энэ бол буруу. Өнөөдөр Улаанбаатар хотын түгжрэл, утааг багасгая гэвэл иргэдээ хөдөөрүү гаргах хэрэгтэй. Тэнд амьдралыг нь сайжруулах хэрэгтэй ш дээ. Сүүлийн жилүүдэд хөдөөнөөс нааш ирэх чиглэл багассан нь тэнд орлого олох боломж нэмэгдсэнтэй холбоотой шүү дээ. Цэвэр агаар сангийн таван тэрбум төгрөгийг хассан байна. Энэ утаанд бид нар гараа өргөөд бууж өгч байгаа юм уу? 2015 оны төсвийг тодотгохдоо боловсрол, эрүүл мэндийн салбарт гар хүрэхгүй бая гэж ярьсан. Яагаад хүүхдэд очих мөнгөө өгч чадахгүй татаад байна аа. Валютын ханш оны төгсгөлд хаашаа явна гэж тооцоод байна. Энэ төсвийн хэлэлцүүлгийн явцад нам, эвслүүд бүгдийг нь гаргаж ирээд ярь.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Шинэ он гарахад 2 долоо хоногийн хугацаа л үлдлээ. Ирэх долоо хоногийн чуулганы Баасан гарагийн мэдээллийн цагаар мэдээллээ дэлгэрэнгүй хийе гэж бодож байгаа. Цэвэр агаарыг бид арай өөр шийдлээр явъя гэж бодож байна.
Боловсрол Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр: Бүх яамнуудын төсвийн орлого, зардал дээрээ хэмнэлт гаргах Засгийн газрын шийдвэр гарсан
Үүнтэй уялдуулаад нэг тэрбум 270 сая төгрөгийг тодорхой хувиар бүгдийг нь бууруулсан. Бүх хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнүүдээс тодорхой хувийг нь бууруулсан байгаа.
Гишүүн Р.Бурмаа: 2015 оны төсвийн тодотгол дээр хөдөө аж ахуй дээр өгч байгаа урамшууллыг бууруулсан. Тэрэн дээр сангийн яам нэмж тайлбарлах байх. Энэ жилийн мөнгийг дутаад байгаа дээр нь олгох юм байна. лээ. Ажлын хэсэг илүү дэлгэрэнгүйгээр хэлэх байх.
Ажлын хэсэг: Арьс ширний урамшуулалд энэ онд 18 тэрбум төгрөг баталсан байгаа. Өнөөдрийн байдлаар 2,7 тэрбум төгрөг гүйцэтгэлээр санхүүжсэн. Үлдсэн хоёр долоо хоногийн хугацаанд гарахгүй юм байна гэсэн тооцоо гарсан учраас энэ онд санхүүжихгүй гэж хассан байгаа. Хасагдаж байгаа зардлуудын хувьд тодорхой хэмжээний ашиглагдаагүй байгаа зардлууд хасагдсан байгаа. Энэ удаагийн төсөвт өмнөх өрийн бичигтэй холбоотой асуудлууд орж ирсэн бэ гэхээр өмнөх хэрэгжүүлж байгаа ажлуудаа дуусгах ёстой гэж үзсэн.
Гишүүн Л.Энх-Амгалан: Яагаад энэ удаагийн төсвийн тодотгол дээр үнэн зөвөөр нь оруулж ирсэнгүй вэ
2014 оны төсвийн тодотголыг оруулж ирэхдээ орлого талдаа 11 сарын байдлаас авч үзэхэд нэг их наяд төгрөгөөр тасарсан нь харагдаж байна. Яагаад энэ удаагийн төсвийн тодотгол дээр үнэн зөвөөр нь оруулж ирсэнгүй вэ, 2014 онд Засгийн газрын дотоод бонд хэдийг гаргав. Дотоод бондын хүүгийн зардал хэдэн төгрөг байна, мөнгөн хадгаламж гэж байна уу, Цалин тэтгэврийн нэмэгдлийг олгосон уу?
Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Орлогоо бодитойгоор тооцох боломж ний нуугүй хэлэхэд байсангүй.
Миний хувьд ажлаа хүлээж аваад хоёр хонож байна. эхний ээлжинд төсвийн асуудалтай холбоотой тулгамдсан асуудлыг оруулж ирье гэсэн бодолтой орж ирсэн. Төрийн сангийн хадгаламжийн хувьд 202 орчим тэрбум төгрөгний хадгаламж төрийн санд байгаа. Энэ хадгаламж маань үлдсэн ажлыг санхүүжүүлэхээр болоод явж байна. Дутуу санхүүжилтийн хувьд хэмнэлтийн горимд шилжсэнтэй холбоотойгоор гарсан. Тиймээс энэ чиглэлийг барьж тодорхой зардлыг хэмнэх чиглэл баримталсан. Өнөөдрийн байдлаар цалинг цаг тухайд нь олгож явсан. Нэмэгдлийн хувьд эмнэлэг, цагдаагийн байгууллага, онцгой албаныханд зайлшгүй санхүүжлэх зардлыг олгосон байгаа.
Ажлын хэсэг : 2014 онд төрийн байгууллагт ажиллагсадын цалинг үе дараатай нэмсэн байгаа хамгийн сүүлд өнгөрсөн 10 сард төрийн захиргааны байгууллагын цалинг нэмэгдүүлсэн байгаа. Мөн цалингийн нэмэгдлийг тухай бүрт нь олгосон. Он давуулж 1,4 их наядын үлдэгдэлтэй орно. Нийт таван банкинд 202 орчим тэрбум төгрөгийг байршуулсан байгаа. Үүнийг оны эхэнд төрийн сангийн нэрээр хадгалсан бол одоо оны сүүл болсон тул татаж авсан байгаа.
Гишүүн О.Баасанхүү: Эмч нар гомдол гаргаад байна ш дээ
Цалин нэм гэж хэлээгүй цалингаа авъя гэж байна. эмч нарын цалинг ер нь хэзээ нэмэх гэж байна. ард түмнээ бодож тодотголд оруулж ирсэн юм байна. уу. Өөрөөр хэлбэл тэтгэвэр тэтгэмж гэх мэт зүйлийг нэмж байна уу?
Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Цалингаа авахгүй байна гэж ямар үндэслэлээр яриад яваад байгааг мэдэхгүй. Ямар ч байсан сангийн яамнаас гарах ёстой мөнгө гарсан. Тэтгэвэр тэтгэмжийн хувьд энэ талаар санхүүжилт тусгагдаагүй. Тэгэхдээ дутуу санхүүжилттэй бага хэмжээний зардал гэж 6,4 тэрбум төгрөг дутуу байгаа. Үүнийг нөхөж олгохоор болоод байна.
Гишүүн Ц.Нямдорж: Өчигдөр орж ирээд танилцаж амжилгүй төсвөө хэлэлцэж байна
Төсвийн тодотголыг өчигдөр өгрөн мэдүүлээд өнөөдөр хэлэлцэж байна л даа. Энэ чинь долоо хоногийн өмнө гишүүдэд тараагаад гишүүд танилцах боломж олгох хуулийг зөрчиж байгаа юм биш үү. Ярилцаж эхэлдэг хуулийн заалт нь байхгүй. Төрийн ажил ингэж явдаг болж байгаа юм уу. 2014 оны төсвийн тодотголтой холбоотой эдийн засгийн нөхцөл байдлын талаар бүх яам, Монгол банкнаас элдэв чимэглэлгүй мэдээллээ авмаар байх юм. Энэ улсын төсвийн хөрөнгөөр ажил хийчихээд мөнгөө авч чадахгүй байгаа хувийн компани их байна. Энэ талаар. Ингэхгүй бол дахиад л бүтэлгүйтнэ дээ.
УИХ-ын дарга З.Энхболд: УИХ-ын хуульд өөрчлөлт орсон долоо хоног байсан нь гурав болсон. Үүнийг мэдээгүй явж байгаа юм уу. Энэ бол яаралтайгаар орж ирж байгаа тул хүлээхгүй хэлэлцэж болно. Ирэх долоо хоногт болох мэдээллийн цагуудаар тэр талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болно.
Ажлын хэсэг: Энэ онд санхүүжих ёстой хөрөнгө оруулалтын ажил 63 хувьтай явж байгаа. Өнөөдрийн байдлаар гүйцэтгэлээ ирүүлсэн 80 орчим тэрбум төгрөгийн ажил явж байна. Он дуустал 200 орчим тэрбум төгрөгийн ажлыг хүлээн авах ёстой байгаа. Үүнийг орлогын байдалтай аль болох бүрэн санхүүжүүлэхийг зорьж байгаа. Мөн Баянхонгор аймгийн авто зам хийсэн компани ажлаа хийгээд мөнгөө аваагүй 86 орчим сая төгрөгийн үлдэгдэл байгаа. Нийт 40 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил төсвийн хуулинд тусгагдаагүй мөнгөө авах гээд хүлээгдэж байгаа. Үүнийг 2015 оны төсөл дээр шийдэхээр ажиллаж байна.
Гишүүн Ё.Отгонбаяр: 60 хувиар танасан зардлыг 12 сард олгох уу?
2015 оны төсвийн тодотгол ирэх долоо хоногт орж ирнэ гэлээ. Тэрэн дээр нэг их наяд төгрөгийн тодотголоо оруулж ирэх үү, 2014 оны төсвийг баталж байх үед манай аймгийн усны төсвийг буруу тооцоод гурван тэрбум төгрөгийн зөрүүг гаргасан байсан. Үүнийг яаж шийдэх вэ, засна гэж тухайн үед Ч.Улаан сайд хэлж байсан. Үүнийг зассан уу, Л.Гантөмөр сайдын хэлснээр боловсролын яамны зардлыг танахдаа байгууллагуудын урсгал зардлыг биш төсөл хөтөлбөрүүдийн мөнгөнөөс танасан гэж ойлголоо. Ер нь боловсрол, эрүүл мэндийн салбараас таналт хийж болохгүй. Сумдын төсвийн байгууллагын зардлыг 11 сард 60 хувь, 12 сард 60 хувиар танаж олгоно гэсэн гээд явж байна. 60 хувиар танасан зардлыг 12 сард олгох уу?
Сангийн сайд Ж.Эрдэнэбат: 2015 оны тодотголыг бид боловсруулж байна. Ямар ч байсан төсвийг бодитой байдалд аваачихгүй бол болохгүй байна. Бүхий л тэвчиж болох зардлаа бууруулж байгаад бид тодотголоо оруулж ирнэ. Булган аймгийн хувьд өмнө нь төсвийн тухай хуульд, байгалийн нөөц ашигласан тухай хуулийн дагуу төлөвлөгдсөн байсан. Энэ удаагийн тодотголоор 2,2 тэрбум төгрөгөөр орлогын төлөвлөгөөг нь бууруулж оруулж ирж байгаа.
Ажлын хэсэг: Сангийн яамнаас боловсролын салбар болон эрүүл мэндийн салбарт ямар ч танах ямар нэгэн чиглэл өгөөгүй. Цалин хөлс, тэтгэвэр, байгууллагуудын тогтмол зардал болон эмийн зардлыг бууруулдалтгүйгээр өгч байгаа. Булган аймаг дээр гарсан асуудлыг тодруулъя.
Гишүүн А.Тлейхан: УИХ-ын 2014 оны тодотголыг богино хугацаанд хэлэлцэе
Төсвийн орлогын байдал одоогийн байдлаар 1, их наяд төгрөгөөр тасраад байгаа юм байна. Алдагдал 440,5 тэрбум төгрөг гэсэн байна. Мөн алдагдал өнгөрсөн сард 600 гараад явж байсан. Харин өнөөдөр харахад буурсан байна. Энэ санхүүжилт болон төсвийн хэмнэлттэй холбоотой байх гэж бодож банйа. Ямар ч байсан төсвийг орлогодоо зарлагыг нь захируулах нь тодотголын зорилго байгаа болов уу. Төрийн нарийн бичгийн дарга Ганцог төсвийн хөрөнгө оруулалтын зарцуулалт 63 хувьтай бол мөнгөн дүнгээр хэд байгаа юм бэ? Үлдэж байгаа 10 гаруй хоногт үлдсэнийг нь өгч чадах юм уу. Монгол улс таван төсөлтэй байгаа. Үүнийг нэг төсөлтэй болгох хэрэгтэй хэзээ болгох вэ?
Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Өнөөдрийн байдлаар 698,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хийсэн
Яг одоо гүйцэтгэлээ хийгээд эрхээ нээлгэсэн 79 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх гээд, цаана нь 420 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт эрх нь ч нээгдээгүй байна. Тэгэхдээ аж ахуй нэгжүдийн хувьд гүйцэтгэлээ гаргаад эрхээ нээлгээд холбогдох газар нь ирүүлсэн байна. Энэ удаагийн тодотголд хасах тодотголыг хийх нь хэрэггүй юм. Үүнийг төр өөр дээрээ аваад явах нь зүйтэй гэсэн зарчмыг бариад чадвал 100 хувь, эсвэл 95-96 хувьтай хийх гээд явж байна. Өмнөх оны дутуу санхүүжилтийн дарамтыг энэ онд үгүй болгоё гэсэн зарчмыг бариад явж байна. Хууль зөрчсөн асуудал бол бодит байдал дээр төсвийн гадна зарчуулсан байдал бол алдагдал 10 орчим хувьтай байна. Хууль дээрээ хоёр хувьтай байна гэж заасан учраас энэ хуулиндаа захирагдуулаад оруулж ирсэн.
Гишүүн Ө.Энхтүвшин: Энэ тодотгол дээр 111 төрийн албан хаагчийг чөлөөлөх гэж орсон байна
Энэ тодотгол дээр 111 төрийн албан хаагчийг чөлөөлөх гэж орсон байна. Дотор нь хараад байхаар шилжих орон тоонууд л байгаад байх шиг байна. Тухайлбал, ССАЖЯ гэхэд 80 орон тоо хасагдана гэсэн байна. Энэ 80 чинь гурав яамруу хуваагдаад явах юм биш үү. Гэтэл энэн дээр төрийн 111 албан хаагчийг 795 сая төгрөгийн нэг удаагийн мөнгийг олгоно гэсэн байх юм. Тэгэхээр одоо явуулна гэсэн үг юм уу? Дараа нь 1240 орон тоог хасна гэсэн байна. Үүний задаргааг хэлэх арга байна уу? Энэ Ч.Сайханбилэгийн оруулж ирнэ гэсэн тоо юм уу эсвэл шинээр орж ирж байгаа орон тоо юм уу? Үүнээс гадна МСҮТ-ийн сурагчдад олгодог мөнгөнөөс 1,5 тэрбум төгрөгийг хассан байна. Бид нар ийм шийдвэр гаргаагүй гэж бодоод байна. Бас Оюутолгойн мөнгө юунаас болоод орж ирэхгүй байгаа юм. Гаргаж байгаа мөнгөний наймхан хувь нь орж ирж байна гээд байх юм энэ үнэн юм уу?
Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Энэ удаагийн тодотголоор хасагдаж байгаа 111 төрийн албан хаагчдын хувьд бол бусад яамтайгаа ажил үүргийн хувьд давхцаж байгаа хэлтсүүдийг цомхотголд оруулж байгаа юм. Жишээ нь төрийн захиргааний хэлтэс, хууль зүйн хэлтэс, санхүүгийн хэлтэс гэх мэт. Ийм давхардаж байгаа ажлын орон тоог цөөлөөд бусад ажил мэргэжлийн албан хаагчдыг шилжүүлж байгаа. Засгийн газар дээр бүтцийн өөрчлөлтийг шинээр боловсруулна гэж ярьж байгаа. Үүнийг 2015 оны төсвийн тодотгол дээр оруулж ирнэ. МСҮТ-“ийн сурагч нарт оролцож байгаа тэтгэлэг нь хүүхдийн тоо буурсантай холбоотой орж ирж байгаа. Оюутолгойн санхүүжилтын хуьвд татвар нь өмөн нь авсан мөнгөндөө ихэнхи нь явчихаад байгаа. Борлуулалтын орлого нь гадаадад байгаа гэж хэлж болно.