Ч.Сайханбилэг: Хэмнэлтийн горимд шилжин ажиллаж байна
Монгол улсын төсвийн тодотголыг боловсруулсна. Монгол улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 2014 оны 11 сарын байдлаар зургаан их наяд 623,4 тэрбум төгрөгөөр төлөвлөгдснөөс таван их наяд 708,3 тэрбум төгрөгийн буюу 86,2 хувийн, улсын төсвийн зарлага дөрвөн их наяд 737,6 тэрбум төгрөг төлөвлөгдсөнөөс дөрвөн их наяд 119 тэрбум буюу 86,9 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. 2014 оны тавдугаар сарын 8-ны өдрийн Эдийн засгийг эрчимжилтийг нэмэгдүүлэх зарим аргыг хэрэгжүүлэх тухай 34-р тогтоол Засгийн газрын тогтоол, Засгийн газрын 2014 оны тавдугаар сарын 10-ны өдрийн тогтоол хэмнэлт зэрэг зарим арга хэмжээний дагуу бүх шатны төсвийн байгууллагын төсвийг хэмнэх, шинээр орон тоо нэмэхгүй, чиг үүргийн давхардлыг арилгах, үр ашиггүй зардлыг хэмнэх, улмаар зарим нэгэн ашиггүй зардлыг тодорхой хувиар бууруулах хэмнэлтийн горимд шилжин ажиллаж байна. Цалин хөлс, нийгмийн даатгал, халамж, эм, хоол зэрэг байгууллагын хэвийн үйл ажиллагааг явуулахад чиглэсэн зардлуудыг цаг тухайд нь бүрэн олгож байна. бусад төрлийн зардлуудыг мөнгөн хөрөнгийн зарчмын хүрээнд хэсэгчилэн олгох зарчмыг баримталж байна. Орон нутгийн төсвийн зарцуулалт одоогоор нэг их наяд 775,4 тэрбум төгрөгт хүрч төлөвлөгдсөн зардлын 81,6 хувийн гүйцэтгэлтэй байна. Орон нутгаас улсын төсөвт 51,9 тэрбум төгрөгийг бүрдүүлээд байна. Орон нутгаас улсын төсөвт эхний 11 сард олохоор төлөвлөж байсан 816,2 тэрбум төгрөгийн тусгай зориулалтын шилжүүлэг 133,4 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг бүрэн олгоод байна. Хүний хөгжил сангийн 268,6 тэрбум төгрөг хүрч төлөвлөгдсөн нийт зардлын 98,3 гүйцэтгэлтэй байна. Тус сангаас хүүхдэд олгож байгаа бэлэн мөнгөний санхүүжилтээр 220 тэрбум төгрөгийг олгоод байна. Нийгмийн даатгалын сангийн төлөвлөгдсөн зардал 100,3 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус сангаас улсын эмнэлгүүдэд 113,7 тэрбум төгрөгийн татаас олгожээ. 2014 оны 11-р сарын байдаар Монгол улсын нийт төсвийн урсгал тэнцэл 755 тэрбум төгрөгийн ашигтай нийт тэнцэл 440,5 тэрбум төгрөгийн алдагдалтай улсын төсвийн урсгал тэнцэл 48,2 тэрбум төгрөгийн ашигтай нийт тэнцэл 582,1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.
Төсвийн тодотголыг хэлэлцэж өгөхийг хүсье.