НҮБ-ын Хүн амын сангийн санхүү, менежмент хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

2014 оны 12 сарын 11

Улсын Их Хурлын дарга З.Энхболд НҮБ-ын Хүн амын сангийн санхүү, менежмент хариуцсан захирал Субхаш К.Гупта тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр / 2014.12.11 / Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд ноён Субхаш К.Гуптаг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд олон жилийн хугацаанд нөхөн үржихүйн асуудалд анхаарал хандуулж ирсэнд талархаж явдгаа илэрхийллээ.

Ноён Субхаш К.Гупта Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч байгаад талархал илэрхийлээд Монгол Улс НҮБ-ын Хүн амын санд онцгой байр суурь эзэлдэг. Танай улс аливаа төсөл хөтөлбөрийг манлайлан удирдаж оролцдог улс орнуудын нэг юм хэмээн онцлов. Мөн Монгол Улсын Их Хурал, Засгийн газар хүн амд чиглэсэн маш чухал бодлого боловсруулан хэрэгжүүлж байгаад талархаж байдаг тухайгаа дуулгаад Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн төслүүдийг УИХ дээр хэлэлцэж, Засгийн газраас “Эсэн мэнд амаржихуй” судалгааг хийсэн явдалд талархаж байна гэлээ. Түүнчлэн НҮБ-ын Хүн амын сангийн цаашид хүргэх тусламж дэмжлэг нь бодлогод чиглэсэн байх учраас Улсын Их Хурал, Засгийн газартай илүү хамтарч ажиллана гэдэгт итгэж байна гэдгээ илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын дарга 2002 оноос хойш буюу НҮБ-ын Хүн амын сангийн улс орны хөгжлийг дэмжих 5 дахь хөтөлбөрөөс эхлэн УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой хүн амын динамик хөдөлгөөн, нөхөн үржихүйн эрүүл мэнд, жендерийн асуудлаарх тоо, мэдээллийг бодлого хөтөлбөртэй уялдуулах талаар хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлээд Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль удахгүй батлагдана. Хууль батлагдахаар цагдаагийн байгууллагад энэ чиглэлээр ажиллах хүний тоо, техник хэрэгслийг нэмэгдүүлнэ гэдгийг онцолсон. Тэрээр уулзалтын төгсгөлд ноён Субхаш К.Гуптагийн ажилд амжилт хүслээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13740
0 эможи
keyboard_arrow_up