Өнөөдөр УИХ дахь дөрвөн байнгын хороо хуралдана
1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
-
Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /Санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ, анхны хэлэлцүүлэг/;
-
Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай /Санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ, анхны хэлэлцүүлэг/;
-
“Эрүүл мэндийн даатгалын сан, иргэний нэрийн дансанд хуримтлагдсан мөнгөн хөрөнгийн байдал” Үндэсний аудитын газрын тайланг сонсох;
-
Бусад.
2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
-
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлын тухай, эцсийн хэлэлцүүлэг/;
-
Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ, анхны хэлэлцүүлэг/;
-
Үндсэн хуулийн цэцэд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай асуудал /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай/;
-
Ажлын хэсэг байгуулах тухай асуудал /Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх тухай, Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх/.
3. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
-
Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга 2014.11.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 13.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
-
“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-
Номын сангийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.05.16-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.