Монгол улсын яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулах талаар санал солилцов

2014 оны 12 сарын 09

Япон улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Эмнэлгийн яаралтай тусламжийн газрын орлогч дарга, профессор Хироши Нагучи тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад ажиллаж байна. 

Энэ хүрээнд өнөөдөр Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Монгол улсын эмнэлгийн яаралтай тусламжийн тогтолцоо тэрдундаа түргэн тусламжийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хүний нөөцийг чадавхижуулах талаар санал солилцлоо. 

Мөн уулзалтад ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн Яаралтай ба түргэн тусламжийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Ч.Баярмаа оролцов.  

Ноён Хироши Нагучи тэргүүтэй төлөөлөгчид Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ маргааш буюу энэ сарын 10-ны өдөр “Нийслэлийн иргэдэд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээг чадавхжуулахад Япон улсын туршлагыг нэвтрүүлэх нь” сэдэвт хамтарсан уулзалтад оролцоно. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13580
0 эможи
keyboard_arrow_up