Ерөнхийлөгчтэй гадаад дотоод олон явсан гээд "Гадаад хэрэг"-ийн сайд болохгүй шүү

2014 оны 12 сарын 09

УИХ-ын нэгдсэн чуулганаар дөнгө Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж байна.  Сая ЗГХЭГ-ын даргаар С.Баярцогтыг, Д.Оюунхоролыг Байгаль, орчин ногоон хөгжил аялал жуучлалын сайдаар томилсон. Дөнгөж сая  Л.Пүрэвсүрэнг Гадаад хэргийн сайд болгох эсэхийг хэлэлцлээ.  Энэ үеэр “Л.Болд сайд  ажлаа сайн хийсэн. Гадаад хэргийн яамныхан талцдаг, үүнийг болиулах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж байгаа.  Монголыг төлөөлж гадаадад суугаа ажлаа хийж мэдэхгүй байгаа элчин сайдуудаа татаарай. Элчин сайдыг битгий нэмээрэй. Гадаад дахь Монголчуудынхаа эрх ашгийг хамгаалахад анхаарал хандуулаарай." гэдгийг УИХ-ын гишүүд хэлж байсан юм. Үүнээс гадна "Гуравдагч хөршийн асуудал их чухал асуудлын нэг. Энэ тал дээр их анхаарч ажиллаарай. Ерөнхийлөгчтэй гадаад дотоодод ажиллаж байхыг чинь олон харсан. Үүгээрээ гадаад хэргийн сайд болох хэмжээний хүн гэж өөрийгөө бодож болохгүй шүү." хэмээсэн шүүмжлэлийг ч мөн өгч байлаа. Ингээд  олонхийн саналаар буюу 93.3 хувийн саналаар  Л.Пүрэвсүрэнг Гадаад хэргийн сайдад томиллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13544
0 эможи
keyboard_arrow_up