Орон нутгаас сонгогдсон ганц эмэгтэй гишүүн сайд боллоо

2014 оны 12 сарын 09

Д.Оюунхорол гишүүний хувьд Завхан аймгаас гурван удаа УИХ-д сонгогдсон, иргэд сонгогчдын дунд нэр хүндтэй, нийгмийн тулгамдсан асуудлыг олж хардаг улс төрийн соргог мэдрэмжтэй улстөрч гэгддэг. Тэрбээр сүүлийн жилүүдэд МАН-ын бүлгээс байгуулагдсан төсвийн хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж, төсөвт ард иргэдийн тулгамдсан асуудлыг тусгаж шийдэх, орон нутгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ирсэн нэгэн. Нийгмийн хамгааллын чиглэлийн олон хуулийн автор. Хамгийн сүүлийн жишээ гэхэд түүний санаачилсан Малчдын тэтгэврийн насыг наашлуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл байнгын хорооноос дэмжлэг аваад байгаа. Математикийн багш, эрх зүйч мэргэжилтэй тэрбээр 1997 онд боловсрол судлалын ухаанаар доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалж, 1998 онд профессор, 2004 онд Японы Сока Их сургуулийн хүндэт доктор, 2008 онд Оросын Холбооны улсын аюулгүй байдал, хамгаалалт эрх зүйн академийн профессор, 2010 онд Монгол Улсын гавьяат багш цол хүртсэн. Түүний үүсгэн байгуулсан Отгонтэнгэр Их сургууль өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд 6000 гаруй залуусыг хууль эрх зүй, эдийн засаг, бизнесийн удирдлага, гадаад хэл, сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэжээ. Боловсролын салбараас улс төрд орсон тэрбээр нийгмийн хамгаалал, нийгмийн бодлогын чиглэлээр дуу хоолойгоо түлхүү хүргэдэг. 2008-2009 онд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх, ухааны байнгын хорооны даргаар ажилласан. Ийм туршлагатай, чадалтай, дайчин эмэгтэй улстөрч байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээр ажиллах шинэ үүрэг хариуцлага, шинэ томилолтыг УИХ-аас ийнхүү гардлаа. 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13541
0 эможи
keyboard_arrow_up