УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
![](https://websites.mn/arslan/assets/images/20141209/uih_1212.jpg)
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 09.00 цагт зарласан ч дөнгөж сая эхэллээ. Дөнгөж сая хуралдсан УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Цолмонг Батлан хамгаалахын сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, чуулганы хуралдаанд оруулахаар болсон. Мөн УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар МАХН-аас Батлан хамгаалахын сайдад нэр дэвшсэн Ц.Цолмон, Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшсэн Г.Шийлэгдамба нарын асуудлыг хэлэлцсэн бөгөөд байнгын хорооны гишүүд дэмжиж УИХ-ын чуулганы хуралдаанд оруулахаар болсон. Яг одоо УИХ-ын чуулганы хуралдаанд оруулаад байгаа хоёр сайдын асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт асууж эхлээд байна.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)