Өнөөдөр УИХ-ын чуулганаар сайд нарыг хэлэлцэнэ

2014 оны 12 сарын 09

УИХ-ын өнгөрсөн баасан гаригт болсон чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох, үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байгаад завсарласан билээ.Тэгвэл өнөөдөр өглөө 08 цагаас хоёр байнгын хороо  Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ.

 

Үүний дара 09 цагаас УИХ-ын нэгдсэн чуулганаар сайд нарыг хэлэлцэх юм байна.

АН-аас нэр дэвшсэн сайдууд:

1. ЗГХЭГ-ын дарга: С.Баярцогт
2. Хууль зүйн сайд: Д.Дорлигжав
3. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд: С.Эрдэнэ
4. Хүнс хөдөө аж ахуйн сайд: Р.Бурмаа
5. Аж үйлдвэрийн сайд: Д.Эрдэнэбат
6. Уул уурхайн сайд: Р.Жигжид
7. Эрчим хүчний сайд: Д.Зоригт
8. Гадаад харилцааны сайд: Л.Пүрэвсүрэн
9. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд: Л.Гантөмөр

МАН-аас нэр дэвшсэн сайдууд:

1. Шадар сайд: У.Хүрэлсүх
2. Сангийн сайд: Ж.Эрдэнэбат
3. Байгаль, орчин ногоон хөгжил аялал жуучлалын сайд: Д.Оюунхорол
4. Хөдөлмөрийн сайд: С.Чинзориг
5. Зам тээврийн сайд: Н.Төмөрхүү
6. Барилга хот байгуулалтын сайд: Д.Цогтбаатар

“Шударга ёс эвсэл”-ээс нэр дэвших сайд:

1. Монгол Улсын сайд: М.Энхсайхан /МҮАН/
2. Батлан хамгаалахын сайд: Ц.Цолмон
3. Эрүүл мэнд, спортын сайд: Г.Шийлэгдамба

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13491
0 эможи
keyboard_arrow_up