УИХ-ын дарга Өсвөрийн зохион бүтээгчдийн ерөнхий боловсролын лаборатори ахлах сургуулийн нээлтэд оролцоно
Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2014.11.08/ “Монголын ардчилал Японы хэвлэлд” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцож үг хэлнэ. Тус үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ Төрийн ордон дахь Төрийн түүхийн музейд 12.00 цагаас болох юм.
Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Өсвөрийн зохион бүтээгчдийн ерөнхий боловсролын лаборатори ахлах сургуулийн нээлтийн арга хэмжээнд 13.00 цагаас оролцоно.
Залуу техникчдын ордны суурин дээр ажиллаж байгаа тус сургуулийг хүүхдийн техник сэтгэлгээг хөгжүүлэх, инженер техникийн мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын чиглэлээр лаборатори сургууль болгон их, дээд сургуулиудын дэмжлэгээр сургалтын кабинетууд байгуулж өмнө нь хичээллэж байсан сургалт дугуйлангуудыг сэргээн хичээлүүлж эхэлсэн байна.