УИХ-ын энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуваарь
Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2014.12.05-ны өдрийн хурлаар батлав.
2014 ОНЫ 12 ДУГААР САРЫН 08-ААС 12-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО БОЛОН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
12 дугаар сарын 08-ны Даваа гарагт:
-
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
-
Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
-
Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
12 дугаар сарын 08-ны Даваа гарагт:
-
Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
-
“Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам батлах тухай” Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах Хууль зүйн байнгын хорооны байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;
-
Номын сангийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
-
Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
-
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагаас “Г” танхимд;
-
Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд;
-
Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд;
-
Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Б” танхимд.
12 дугаар сарын 10-ны Лхагва гарагт:
-
Улсын Их Хурлын зарим гишүүдийн санаачлагаар Хөдөлмөрийн судалгааны институт, АНУ-ын “РАНД” судалгааны төвтэй хамтарсан “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд учирч буй бэрхшээл, даван туулах арга зам сэдэвт” судалгааны тайланг сонсох 10.00 цагаас “Г” танхимд.
12 дугаар сарын 11-ний Пүрэв гарагт:
-
Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам болон Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран зохион байгуулах “Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шинэтгэл, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 08.00 цагаас “А” танхимд;
-
Улсын Их Хурлын Тамгын газрын мэдээллийн цаг 13.00 цагаас “Г” танхимд.
ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
12 дугаар сарын 09-ний Мягмар гарагт:
1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 08.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
-
Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудал.
3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 08.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
-
Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудал;
12 дугаар сарын 10-ны Лхагва гарагт:
1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
-
Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /Санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ, анхны хэлэлцүүлэг/;
-
Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай /Санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ, анхны хэлэлцүүлэг/;
-
“Эрүүл мэндийн даатгалын сан, иргэний нэрийн дансанд хуримтлагдсан мөнгөн хөрөнгийн байдал” Үндэсний аудитын газрын тайланг сонсох;
-
Бусад.
2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
-
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлын тухай, эцсийн хэлэлцүүлэг/;
-
Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ, анхны хэлэлцүүлэг/;
-
Үндсэн хуулийн цэцэд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай асуудал /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай/;
-
Ажлын хэсэг байгуулах тухай асуудал /Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх тухай, Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх/.
3. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
-
Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга 2014.11.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 13.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
-
“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-
Номын сангийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.05.16-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
Мягмар гарагт 09.00 цагаас:
-
Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал.
Пүрэв, Баасан гарагт 09.00 цагаас:
-
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлын тухай, эцсийн хэлэлцүүлэг/;
-
“Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцийн нэмэлт Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.07.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, Үндэсний тогтолцоог Хүний эрхийн Үндэсний Комиссыг түшиглэн байгуулах бөгөөд урьдчилан сэргийлэх зорилгоор баривчлах болон цагдан хорих байр, хорих ангиудад ямар ч үед саадгүй нэвтэрч, тогтмол хяналт тавих, шүүхийн болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр хоригдсон этгээд, бусад хүмүүстэй уулзаж, ярилцах нөхцөл бүрдүүлэх тухай, соёрхон батлах/;
-
Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нарын 7 гишүүн 2014.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-
“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-
Номын сангийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.05.16-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-
Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.11.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-
Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.11.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-
Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-
Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2014.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-
Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын 16 гишүүн 2014.05.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2014.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат 2014.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах тухай, хэлэлцэх эсэх/;
-
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2014.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, 500 метрийн дотор гэснийг 250 метрийн дотор гэж өөрчлөх тухай, хэлэлцэх эсэх/;
-
Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга 2014.11.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Монгол Улсын дээд боловсролын салбарт бэлтгэгдэж байгаа мэргэжилтнүүд болон онц шаардлагатай байгаль, инженер техникийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх асуудлаар хэрэгжүүлж буй ажлын талаар Боловсрол, шинжлэх ухааны сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.