Сайдуудын нэрсийг өргөн мэдүүлвэл үдээс хойш хэлэлцэнэ гэв

2014 оны 12 сарын 05

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан түр завсарлалаа. Энэ өдрийн хуралдаанаар 11 асуудал хэлэлцэхээр товлоод байсан эхний хэдэн асуудлыг хэлэлцэн дэмжлээ.  Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын 17 гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.  Энэ хуулийн төсөлд малчдыг нийгмийн даатгалд хамруулах асуудлыг тусгасан бөгөөд сайн дураар нийгмийн даатгалаа төлдөг малчдад нийгмийн даатгалын уян хатан боломж олгох боломжийг тусгажээ. Хуралдаанд 51 гишүүн оролцож 37 гишүүн дэмжиж 72.5 хувийн саналаар дэмжлээ.  Үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн мэдээллийг сонсох бөгөөд Засгийн газарт ажиллах сайдуудын нэрсийг өргөн мэдүүлвэл үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэдгээ УИХ-ын дарга З.Энхболд мэдэгдлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13308
0 эможи
keyboard_arrow_up