Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг баталлаа
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2014.12.04/ нэгдсэн хуралдааны цагийг сунган хуралдаж Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийн баталлаа.
Хууль батлагдсанаар шинэ Засгийн газар Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон дор дурдсан асуудал эрхэлсэн нийт 19 гишүүнтэйгээр ажиллахаар боллоо.
-
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд;
-
Гадаад хэргийн сайд;
-
Сангийн сайд;
-
Хууль зүйн сайд;
-
Аж үйлдвэрийн сайд;
-
Батлан хамгаалахын сайд;
-
Барилга, хот байгуулалтын сайд;
-
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд;
-
Зам, тээврийн сайд;
-
Уул уурхайн сайд;
-
Хөдөлмөрийн сайд;
-
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд;
-
Хүнс, хөдөө аж ахуйн сайд;
-
Эрчим хүчний сайд;
-
Эрүүл мэнд, спортын сайд;
-
Монгол Улсын сайд.
Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга З.Энхболд Засгийн газрын бүтцийн тухай хууль батлагдсанаар Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнээр ажиллах хүмүүсийг томилуулах саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх боломжтой болсныг дуулгаад 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ажлын цаг дуусахаас өмнө саналаа өргөн мэдүүлэхийг санууллаа.