УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө

2014 оны 4 сарын 10

Улсын Их Хурлын гишүүд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх хүрээнд хууль санаачлагчийн илтгэл, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбоотой асуулт, хариулт явуулж, саналаа илэрхийллээ.
Байнгын хорооны саналаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
Өнөөдөр хэлэлцэхээр товлосон бүх асуудлаа хэлэлцэж дуусгаснаар чуулганы үдээс өмнөх хуралдаан ажлаа өндөрлөв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1317
0 эможи
keyboard_arrow_up