УИХ-ын энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуваарь

2014 оны 12 сарын 01

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2014.11.28-ны өдрийн хурлаар батлав.

2014 ОНЫ 12 ДУГААР САРЫН 01-ЭЭС 05-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО БОЛОН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 01-ний Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

Жич: 2014 оны Улсын төсвийн тодотгол, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал өргөн барьсан тохиолдолд тухай бүр нь хэлэлцэнэ.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 01-ний Даваа гарагт:

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;

  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;

  • “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

  • “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2010 оны 72 дугаар тогтоолын хэрэгжилтийг шалгах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд;

  • Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд.

12 дугаар сарын 02-ны Мягмар гарагт:

  • Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг 10.00 цагаас Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимд;

  • Монгол хэлний тухай, Төрийн албан ёсны хэлний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

  • Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийн үнэлж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд;

  • Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд.

12 дугаар сарын 03-ны Лхагва гарагт:

  • Номын сангийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;

  • Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд.

12 дугаар сарын 04-ний Пүрэв гарагт:

  • Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс “Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд Монгол Улсад” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг 09.00 цагаас “А” танхимд, салбар хуралдаан 11.00 цагаас “В”, “Г” танхимд үргэлжилнэ.

12 дугаар сарын 05-ны Баасан гарагт:

  • Ардчиллын 25 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал 09.00 цагаас “А” танхимд.

ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

12 дугаар сарын 02-ны Мягмар гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

12 дугаар сарын 03-ны Лхагва гарагт:

1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

ДӨРӨВ. ПҮРЭВ, БААСАН ГАРАГИЙН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12956
0 эможи
keyboard_arrow_up