Чуулганы хуралдаан эхэллээ
2014 оны 4 сарын 10
УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганы анхны хуралдаан эхэллээ. Чуулганаар хэлэлцэх эхний асуудал болох Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай
маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 03 дугаар дүгнэлтийг сонсож байна. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.ЛХАГВАА танилцуулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1282
0 эможи