Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт, Л.Эрдэнэчимэг нар Жендер, Хүний эрхийн элч боллоо
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарыг өнөөдөр / 2014.11.26 / Жендэр, Хүний эрхийн элчээр тодрууллаа.
Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн Үндэсний хороо нь НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Жендэр, Хүний эрх элч” сэдэвт арга хэмжээ зохион байгуулсан юм. Энэхүү арга хэмжээний үеэр жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлж Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт, Л.Эрдэнэчимэг нарыг Жендэр, Хүний эрхийн элчээр тодруулсныг албан ёсоор зарлан, Батламж гардуулав.
Тус арга хэмжээнд оролцсон Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт "Гэр бүлийн хүчирхийлэл-архидалт, шалтгаан, нөхцөл, үр дагавар" сэдвээр, Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг "Ижил тэгш байхын тулд үргэлжийн тэмцэл хэрэгтэй" сэдвээр тус тус лекц уншлаа.