Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх тухай хуулийн төсөл өргөн барив

2014 оны 11 сарын 25

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.11.25/ УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайдын үүргийг гүйцэтгэгч Х.Тэмүүжин “Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх тухай хууль”-ийн төслийг өргөн барив.

Согтуурах, мансуурах донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль 2000 онд батлагдсанаас хойш дөрвөн удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Өнгөрсөн хугацаанд тус хуулийг мөрдөн ажиллах явцад зарим заалт нь хэрэгжих боломжгүй, зарим зохицуулалтыг нарийвчлан тодорхойлох шаардлагатай болсон нөхцөл байдал үүссэн учраас хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Төслийн танилцуулгад дурдсанаар, Согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг шүүхийн шийдвэрээр албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх нь шийтгэл ногдуулж байгаа биш учраас энэ хуулиас албадан хөдөлмөр хийлгэхтэй холбогдсон зохицуулалтыг хассан. Одоогийн мөрдөж байгаа хуульд Албадан эмчлэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяалалд байх бөгөөд түүний албадан эмчлэх мэргэжлийн удирдлагыг эрүүл мэндийн байгууллага хэрэгжүүлнэ гэж заасан боловч мэргэжлийн удирдлагыг хэрэгжүүлэх ажил хангалтгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад эмчлэх мэргэжлийн удирдлага, боловсон хүчнээр хангах, мэргэшүүлэх, давтан сургах чиг үүрэг байдаггүй тул энэ чиглэлээр эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хэрэгжүүлэх ажлыг хуулийн төсөлд тусгасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12681
0 эможи
keyboard_arrow_up