“Усны салбарын эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох нь” болзолт уралдаан зарлав

2014 оны 11 сарын 24

Улсын Их Хурлын гишүүн, “Монголын Усны Түншлэл” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Батцогт, “Монголын Усны Түншлэл” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Д.Басандорж нар устай холбоотой хууль, эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох, холбогдох хуулиудад байгаа зөрчилтэй заалтуудыг хянан үзэж нэгдсэн эрх зүйн зохицуулалтад оруулах, үнэлгээ дүгнэлт өгөх зорилгоор “Усны салбарын эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох нь” болзолт уралдаан зарлаж байгаа талаар өнөөдөр /2014.11.24/ мэдээлэл хийв.

Өнгөрсөн жилүүдэд усны салбарын хууль эрх зүйн орчин бүрдэж Монгол Улсын нутаг дэвсгэр дээр устай холбоотой харилцааг зохицуулж байгаа боловч, улс орны хөгжил, хотжих хөдөлгөөн, хотын хүн амын болон орон сууцны хангамжийн өсөлт, үйлдвэрлэлийн хөгжил, түүний дотор уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлтэй холбоотой усны хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байгааг Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт онцолж, ус бол “зөвхөн уух зүйл биш” улс орны хөгжлийг тодорхойлох тулгуур нөөц учраас ус ашиглалт, усны бохирдол, усны нөөцийн менежмент, усны өсөн нэмэгдэж байгаа хэрэглээ, ард иргэдээ цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан усаар хангахад хууль эрх зүйн нарийн зохицуулалт шаардаж байгааг хэлсэн.

Мөн одоогоор усны салбарт мөрдөгдөж байгаа 20 гаруй эрх зүйн акт байгаа бөгөөд эдгээр хууль, эрх зүйн актууд  нь хоорондоо зөрчилтэй, уялдаа холбоо муутай, давхардал хийдэл ихтэй байгааг зохицуулалтад оруулах, хуулийн мэргэжлийн хүмүүсийн оролцоотойгоор үнэлгээ, дүгнэлт хийлгэх зорилгоор энэхүү болзолт уралдааныг 2014 оны арваннэгдүгээр сарын 22-ноос 2015 оны гуравдугаар сарын 22 буюу Дэлхийн усны өдөр хүртэлх хугацаанд зарлаж байгааг дуулгалаа.

Түүнчлэн уралдааны үр дүнг шалгаруулж, “Ус ба хууль” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахын зэрэгцээ шалгарсан бүтээлийг усны салбарын эрх зүйн орчинг шинэчлэхэд ашиглах бөгөөд гарсан санал дүгнэлтүүдийг Засгийн газар, Улсын Их Хуралд хүргүүлж ажиллана гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12597
0 эможи
keyboard_arrow_up