Г.Уянга: Оюутолгойн асуудлаас болоод Ч.Сайханбилэг Таныг дэмжиж чадахгүй нь

2014 оны 11 сарын 21

Ерөнхий сайдад нэр дэвшиж буй Ч.Сайханбилэгийг томилох эсэх асуудлыг хэлэлцэж буй УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 51.3 хувийн ирцийг арайхийн бүрдүүлж хуралдаан эхэлсэн. Одоогоор нэр дэвшигч УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна.Г.Уянга гишүүн дөнгөж сая асуултаа тавихдаа Оюутолгойн асуудлаар таныг харддаг. Тиймээс энэ асуудлаас шалтгаалан Ч.Сайханбилэг Таныг Ерөнхий сайдад томилогдохыг дэмжиж чадахгүй нь гэв.

Тэрбээр өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцохгүй, “бойкот” хийж байна гэж дуулдсан. Харин түүний асуултын хариуд нэр дэвшигч Ч.Сайханбилэг “Ам.долларын урсгалыг нэмэгдүүлэхэд Оюутолгойн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх ёстой гэж үздэг. Ялалт, ялагдлын тухайд эцсийн бүлэгт Монгол ялаасай гэж боддог” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12480
0 эможи
keyboard_arrow_up