Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг томилогдлоо

2014 оны 11 сарын 21
Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар Чимидийн Сайханбилэг томилогдлоо. УИХ дахь намын бүлгүүд хэдэн өдөр энэ асуудлаар хуралдсаны эцэст асуудал ийн нэг талд шийдэгдэж байна. МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайдад горилогчийг хүлээн зөвшөөрөхгүй гэж чуулганы хуралдаандаа суусангүй.
Харин АН олонхиороо түрүү барин ирц бүрдүүлээд чуулган хуралдуулав. Ингэхдээ МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл болоод “Иргэний зориг ногоон нам”-ын төлөөлийг шинэ Засгийн газарт урьж тэднээр дэмжүүлж чадлаа. 
Ямартай ч шинэ Засгийн газрын тэргүүн хүндэрсэн эдийн засагт амь тариа залгана гэдгээ чуулганы танхимаас удаа дараа илэрхийллээ. УИХ-ын гишүүд ч эдийн засгийг сайжруулж чадах уу хэмээн ам өчгийг нь сайн авч байв.
Харин Ч.Сайханбилэг “Эдийн засгийн хямрал улс төрийн хямрал болж магадгүй гэдэг болгоомжлолтой санал нэг байна. Шинээр байгуулагдах Засгийн газар бүтээлч байдлаараа хариулт өгч чадна. Би аливаа ажлыг сайн менежэр нугалдаг гэж боддог. Сурсан мэдсэнээ олонхи дээрээ тулгуурлаж явуулснаар үр дүнтэй ажиллаж чадах болов уу. Хямралыг зогсоох талаар арга хэмжээний төлөвлөгөө гаргана. УИХ-ын 34 дүгээр тогтоолоор үндсэн хана нь гарсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөр үргэлжлээд явна. Хямралтай холбоотойгоор жижиг өөрчлөлтийг хийнэ. Зөвшилцөл бий болгохын төлөө ажиллана” гэв.
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12479
0 эможи
keyboard_arrow_up