О.Баасанхүү: Х.Тэмүүжинг огцруулах хангалттай үндэслэл байна

2014 оны 4 сарын 09

УИХ-ын хаврын ээлжит чуулган эхлэхтэй зэрэгцэн зарим сайд нарыг огцруулах асуудал яригдаж эхэллээ. Ямартай ч эхний ээлжинд улс орны эдийн засгийн байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын асуудал нэлээд ширүүн яригдах нь тодорхой болж байна.
Үүний дараагаар салбар нь бужигнаантай байгаа Хууль зүйн сайд Х.Тэмжүүжингийн суудал ч ганхаж мэдэхээр боллоо. Тодруулбал, хаврын ээлжит чуулганы эхний өдөр Х.Тэмүүжин сайдыг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ-ын даргад албан ёсоор өргөн барилаа. Түүнээс энэ асуудлаар дараах асуултад хариулт авлаа.
-Та Х.Тэмүүжин сайдыг огцруулах бичиг өргөн барьжээ. Ямар үндэслэлээр энэ хүнийг суудлаас нь хөдөлгөхөөр шийдэв?-Хууль зүйн сайдыг огцруулах тогтоолын төслийг өнөөдөр / өчигдөр/ өргөн барилаа. Ингэхдээ гурван үндэслэлээр энэ хүнийг огцруулах нь зүйтэй гэж үзсэн. Тодруулбал, Х.Тэмүүжин гэдэг хүн хууль зөрчсөн үйлдэл гаргаснаас гадна салбараа удирдаж чадахгүй байна гэж би үзсэн. Түүнчлэн ёс зүйн алдаа ч гаргасан.
-Эдгээр үндэслэлээ тодруулна уу. Тухайлбал, хууль зөрчсөн гэдэг нь ямар асуудлыг хэлж байна вэ?

-Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг төсөвтэй нь хамт шилжүүл гэдэг тогтоолыг Х.Тэмүүжин гаргасан. Гэтэл төсвийг шилжүүлэх эрх мэдэл зөвхөн УИХ-д байдаг. Тэгэхээр Засгийн газраас өгөх тогтоолыг Ерөнхий сайдаас болон Хууль зүйн яамнаас оруулж ирсний дагуу шийдсэн гэж байгаа учраас Хууль зүйн хариуцлага үүрэх ёстой гэж үзэж байгаа.
Хоёрдугаарт, 3.2 тэрбумын үнэтэй имрай аппарат эвдэрсэн асуудал гарсан. Энэ аппаратыг БХЯ-руу шилжүүлнэ гэж авлагын дансанд дурдсан байсан боловч Хууль зүйн яамны зүгээс тодорхой алхам хийж чадахгүй байгаа. Түүнчлэн Хууль зүйн сайдыг би салбараа удирдаж чадахгүй байна гэж үзэж байгаа.
Өөрөөр хэлбэл, Хууль зүйн салбар, тэр дундаа сайдын ажлын чиг үүргийг хэдэн хууль санаачилснаар эсвэл хэдэн удаа телевизээр гарснаар шүүдэггүй. Харин гэмт хэргийн илрүүлэлт хэдэн хувьтай байна. Цаашлаад гэмт хэргийн гаралт, дээрээс нь иргэдийн амгалан тайван байдал ямархуу байгаагаас салбарын сайдын ажлын үзүүлэлт хамаарах учиртай.
Гэтэл өнөөдөр дайны дараах пронтын мэдээ шиг гэмт хэргийн талаарх мэдээ, мэдээлэл хэвлэл мэдээллээр маш ихээр гарч байна шүү дээ. Бас нэг асуудал нь гэмт хэргийн гаралт хоёр жилийн өмнөхөөс хоёр дахин өсчихсөн байна. Тэр дундаа хүн амь, хулгайн гэмт хэргүүдийн гаралт их болсон.
Дээрэм, хүчингийн хэрэг, гэр бүлийн хүчирхийллийн хэргийн гаралт маш өндөр байна. Үр хүүхдээ хазах, заазуурдах, хутгалах гэх мэт маш аймшигтай хэргүүд гарч байна шүү дээ. Энэ бүгд Хууль зүйн сайдын анхаарал хандуулах асуудлын нэгд зүй ёсоор орно.
-Ёс зүйн асуудал гэдэгт ЦЕГ-ын даргатайгаа ойлголцохгүй байгаа асуудлыг багтааж байна уу?

-Энд хамгийн түрүүнд хүүхэд үрчлэлтийн асуудал багтаж байгаа. Эрүүгийн хуулийн 116-д хуурамчаар үрчлүүлэх гэсэн заалт байдаг. Одоогийн шинэ Гэмт хэргийн тухай хуульд энэ заалт байхгүй байна лээ, хасчихсан гэсэн үг.
Нөгөөдөх нь хар тамхитай холбоотой асуудал хэвлэлээр гарахад цагдаагийн байгууллагынхныг шууд зохион байгуулалттайгаар өөрийг нь гүтгэсэн гэсэн байдлаар зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар мэдэгдэж байгаа. Энэ бол салбарын сайд нь доод шатны агентлагууддаа итгэж чадахгүй байгаагийн илрэл. Доод шатны байгууллагуудаа удирдаж чадахгүй байна гэдэг бол салбарын сайдыг нь огцруулах бүрэн үндэслэл мөн.
-Таны энэ хүсэлтийг УИХ хэзээ хэлэлцэх бол?

-Хуулийнхаа дагуу тогтоолын төсөл өргөн барьснаас хойш долоо хоногийн дотор байнгын хороогоор. Үүнээс цааш долоо хоногийн дотор нэгдсэн чуулганаар авч хэлэлцэх ёстой.
-Имрай аппарат эвдэрсэн асуудлаар эрүүгийн хэрэг үүсчихээд байгаа юм билээ. Энэ талаар тодруулна уу?

-Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүссэн байгаа. Өөрөөр хэлбэл, энэ аппарат эвдэрсэн нь тодорхой болсон гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор бодит хохирол ч учирчихаад байгаа юм. Тиймээс хэрэг үүсгэн шалгах нь зөв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1246
0 эможи
keyboard_arrow_up