Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг өргөн барилаа

2014 оны 11 сарын 20

Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Монгол Улсын Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилох санал оруулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй өнөөдөр / 2014.11.20 / өргөн барилаа.

Монгол Улсын Их Хурлын 2012 оны ээлжит сонгуулийн дүнгээр Улсын Их Хурлын хамгийн олон суудал авсан Ардчилсан нам нь Улсын Их Хуралд суудалтай бусад нам, эвсэлтэй зөвшилцөн Монгол Улсын Их Хурлын гишүүн Чимэдийн Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулахаар нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Чимэдийн Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Их Хуралд өргөн барилаа.

Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг хууль тогтоомжийн дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг хүсье хэмээн саналд дурдсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12420
0 эможи
keyboard_arrow_up