Ч.Улаан: Ерөнхий сайд “авлигажсан” төсөв гэж авч үзээд асуудал үүсэгчихлээ гэж ярьж байгаа гишүүдтэй санал нэгдэхгүй
Үндэсний Аудитын газар, Ажлын хэсэг маш их ажил амжуулж, их зүйл судалж гаргаж ирсэн байна. Үүний үндсэн дээр бидэнд өнөөдөр асуудлыг тал талаас нь нухацтай ярих бололцоо олгож байна. Ерөнхий сайд “авлигажсан” төсөв гэж авч үзээд асуудал үүсэгчихлээ гэж ярьж байгаа гишүүдтэй санал нэгдэхгүй байна.
Асуудал байсан байна. Асуудлыг өнөөдөр нухацтай ярьснаар Улсын Их Хурлын гишүүнээс Төрийн нарийн бичгийн дарга, төсөв хянадаг төсөвчин хүртэл хянадаг хяналтын тогтолцоо бий болж байна. Иймээс бидний ажил эхэлж байна гэж би бодож байна. Тэгэхээр хөрөнгө оруулалтын төсвийг ярихдаа зөвхөн хуулийн шаардлага хангасан обьектыг төсөвт суулгана гэж шийдэх нь зүйтэй. Тэгвэл үндсэн эх булаг нь хаагдаж цааш нь процессоо хөөгөөд явна. Ингэвэл бид асуудлыг шийдэх болно.