Канад-Монголын найрамдлын бүлгийн дарга Брад Тростыг хүлээн авч уулзав

2014 оны 11 сарын 14

Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Канадын парламентын найрамдлын бүлгийн дарга Р.Гончигдорж Канад Улсын парламентын гишүүн, Канад-Монголын найрамдлын бүлгийн дарга  Брад Тростыг өчигдөр /2014.11.13/ хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж, ноён Брад Тростыг Монгол Улсад тавтай айлчлахыг хүсээд

 

Канад Улсын парламент дахь Канад- Монголын найрамдлын бүлгийн даргаар томилогдсонд баяр хүргэлээ.

Мөн тэрбээр “Монгол, Канад хоёр улсын  харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Монгол Улс Канад Улсыг Хойд Америк дахь чухал түнш төдийгүй гуравдагч хөрш орон хэмээн үздэг. Сүүлийн жилүүдэд хоёр улсын хоорондын дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж байгаад сэтгэл хангалуун байна. Канад Улсын Амбан захирагч Дэвид Жонстон болон Гадаад хэргийн сайд Жон Бэйрд нарын Монгол Улсад хийсэн айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцааны түвшинг ахиулахад чухал ач холбогдолтой айлчлал болсон” гэв.

Канад Улсын парламентын гишүүн, Канад-Монголын найрамдлын бүлгийн дарга  Брад Трост, Канад Улсын парламент дахь Канад-Монголын парламентын бүлгийн даргаар томилогдон ажиллаж байх хугацаанд хоёр улсын парламент хоорондын харилцаанд ахиц гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцсон юм.

Канад Улсын парламентын гишүүн, Канад-Монголын найрамдлын бүлгийн дарга  Брад Трост нь 2004 онд Канад Улсын  хөдөө аж ахуйн гол бүс нутаг болох Саскатчеван мужийн Саскатуун-Хамболт сонгуулийн дүүргээс сонгогдсон бөгөөд өнгөрсөн долоо хоногт Канад Улсын парламент дахь Канад-Монголын найрамдлын бүлгийн даргаар томилогджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12013
0 эможи
keyboard_arrow_up