Л.Эрдэнэчимэг гишүүний АСУУДЛЫН ЭЗЭН
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг жиргээний нэлээд идэвхитэй гишүүн. УИХ-ын чуулганы үеэр ч гишүүдийн хэлсэн үгийг нэгд нэгэнгүй жиргэдэг. Өнгөрсөн жил тэрээр цоо шинэ Бенц S 500 машин авч унаснаа цахим хуудсаараа зарлаж, энэ машинаа баахан магтан бичсэн нь “Шинэ хувцсаараа гайхуулж байгаа цэцэрлэгийн жаахан охиноос нэг их ялгаагүй харагдаж байна” хэмээн олон хүний шүүмжлэлийн бай болсон.
Тодруулбал “Машин авсан чинь запас дугуй алга. Яагаад гэсэн чинь дугуй нь хагардаггүй юм гэнэ benz s500”, “Донсолгоо гаргадаг ухаалаг системтэй” гэхчилэн минут тутамд шинэ машинаа жиргээчин түмэнд гайхуулж байсан билээ. Тэр удалгүй “бенц” Эрдэнэчимэг хэмээх хочтой болсон. Харин хоч авсныхаа дараахан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ машингүй хэмээн мэдээлсэн байдаг. Гэвч түүнийг хэдхэн хоногийн өмнө гоёмсог бенцнээсээ хөтлүүлэн бууж байхад нь УИХ-ын гишүүн М.Зоригт папарацидаж, “алдарт” ногоон бенцийг ил болгосон юм.