Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно
2014 оны 11 сарын 07
![](https://websites.mn/arslan/assets/images/20141107/20c0dbadbdbd3dadf8d8e3746b72a96b_L.jpg)
УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас дараагийн Ерөнхий сайдыг ямар дэгээр тодруулах талаар асууж тодруулав.
Тэрбээр хэлэхдээ, "УИХ-аас Ерөнхий сайдыг огцруулах шийдвэр гаргалаа. Ерөнхий сайд огцорсон тохиолдолд дараагийн Ерөнхий сайдыг УИХ 30 хоногийн дотор томилох ёстой. Өөрөөр хэлбэл, сонгуулийн дараа Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрыг шинээр бүрдүүлэх тэр процесс, тэр дэгийн дагуу явна гэсэн үг. Тийм учраас УИХ-д хамгийн олон суудал авсан намын хувьд АН бусад нам, эвсэлтэй зөвшилцөж дараагийн Засгийн газрыг байгуулна" гэв.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)
11641
0 эможи