Д.Оюунхорол Английн Хөдөлмөрийн намын зөвлөх хатагтай МакГэйрийг хүлээн авч уулзлаа

2014 оны 11 сарын 07

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол Төрийн ордонд Английн Хөдөлмөрийн намын мэдээлэл харилцааны зөвлөх хатагтай МакГэйрийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд хатагтай Д.Оюунхорол Английн хөдөлмөрийн нам болон МАН-ын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгаад талархлаа илэрхийлээд хоёр намын хамтын ажиллагаа шинэ агуулгаар баяжин улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ. 

Уулзалтын үеэр цаашид ямар чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11625
0 эможи
keyboard_arrow_up