Ерөнхий сайд огцорсныг гадаадын хэвлэлд хэрхэн онцлов

2014 оны 11 сарын 07

Монголын улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг өнгөрсөн лхагва гаригт огцруулсан билээ.  Энэ талаар гадаадын хэвлэлүүд хэрхэн онцолсныг тоймлон хүргэе.

 

"Итар-Тасс" агентлаг:

Монгол улсын их хурал энэ сарын 5-ны өдөр Ерөнхий сайд Норовын Алтанхуягийг огцруулахыг олонхийн саналаар дэмжсэн байна. Монгол улсад эдийн засгийн хурцдмал байдал үүсгэж, гадаадын хөрөнгө оруулалтыг багасгасан гэсэн шалтгаанаар Н.Алтанхуягийг албанаас нь огцруулжээ.

"АВС" news:

Монгол улсын Их хурал эдийн засгийн талаар шүүмжлэл дагуулж буй Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах санал хураалтыг өнгөрсөн лхагва гаригт авчээ. Улмаар УИХ-ын гишүүдийн 54 хувийн саналаар Н.Алтанхуягийг огцруулжээ.

Reuters агентлаг:

Монголын парламентын гишүүд алт, зэс, нүүрсний үнэ, гадаадын шууд хөрөнгө оруулалт зогссон зэрэг эдийн засгийн ноцтой хямралын буруутан хэмээн Ерөнхий сайд Норовын Алтанхуягийг огцруулах саналыг өнгөрсөн лхагва гаригт авчээ. хуралд оролцсон парламентын 66 гишүүнээс 34 нь Н.Алтанхуягийн эсрэг санал өгснөөр ерөнхий сайдын асуудлыг шийджээ.

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11605
0 эможи
keyboard_arrow_up