С.Баярцогт: Ерөнхий сайдыг огцруулах санал оруулсан МАН-ыг буруутгахгүй байна

2014 оны 11 сарын 05

Талцал ихсэх тусам хүндрэлийг монголын ард түмэн үүрнэ. Асуудлыг кнопоор шийдэх нь буруу.  Монголын парламент цагаасаа өмнө тардаг зүйл рүү орвол парламент төлөвшиж тогтох үндэслэлгүй болно. Надад 1996-2000 оны гунигт дүр зураг байнга харагддаг.  Тэр АН-ын хувьд асар том ялагдлын суурь байлаа. Бид хамтраад явсан бол илүү байх байсан. Улс төрийн гүнзгий хямралын эхлэл битгий байгаасай гэж хүсч байна. Улстөржилт биднийг хагаралдуулсаар ирлээ. Арав хоногийн завсарлагын хугацаанд асуудлаа шийдвэрлэж, байр сууриа нэгтгэж чадахгүй орж ирж буй нь АН-ын эмгэнэл. Нам дотроо асуудлыг шийдвэрлэх боломж байсан. Монголын парламент тогтвортой ажиллаасай. Хугацаанаасаа өмнө тардаг байж болохгүй. Ийм сонголтын өмнө ирчихээд байна. Надад 1996-2000 гунигт түүх харагддаг шүү. Нэгэндээ хатуу үг чулуудах хэрэггүй” гэв.Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах боломжийг битгий алдаасай...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11472
0 эможи
keyboard_arrow_up